In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлав

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан болж Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2010-2011 онд хийж гүйцэтгэсэн 16 хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төслийг хэлэлцэж батлав. 16 хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө барилгажилтын төслийн талаар Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар танилцуулга хийж дээрх төлөвлөлтийг гүйцэтгэсэн зураг төслийн компаниудын төлөөлөл оролцсон юм. НИТХ-ын Тэргүүлэгч Ц.Цогзолмаа “Нийслэл хотынхоо төлөвлөлтийг үндэсний мэргэжилтнүүд өөрсдөө боловсруулдаг болсон нь үнэхээр сайшаалтай. Урьд хийж байсан төлөвлөгөө социолизмын үед ЗХУ-ын мэргэжилтнүүд боловсруулсан, хүн ам, машин техник технологи ийм хурдацтай хөгжинө гэж тооцоогүй байсан алдаа дутагдал бий. Бид энэ ажилд туршлагатай болж байгаа учир цаашид алдаа гарах учиргүй. Батлагдсан

Дэлгэрэнгүй...
 
Ахмадууд хот төлөвлөлттэй танилцлаа

“Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтний хороо”-ноос зохион байгуулсан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын “Хангарьд” ордонтой танилцах аялалд ахмадууд оролцлоо. “Хот байгуулалтын үзэсгэлэн”-тэй танилцах үйл ажиллагаа энэхүү аялалын маршрутад багтсан юм. Тухайлбал ахмадууд “Хот байгуулалтын үзэсгэлэн”-г үзэж 1921 оноос өнөөг хүртлэх хотын хөгжлийг харуулсан фото зураг, Улаанбаатар хотыг 2020 он хүртэх хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, Орон сууцны VII хороолол, Аж үйлдвэрийн технологийн шинэ сууршлийн бүс, Түр оршин суух 300 айлын орон сууц, Нарны зам, төмөр зам дээгүүрх гүүрэн гарц, Бага тойруу, МҮОНРТ орчмын орон сууцны хороолол, Ирээдүй орон сууцны хорооллын хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөө болон Улаанбаатар хотын өнөө ба ирээдүйн төлөвлөлттэй танилцлаа.

 
“Хөх хот”-ын туршлагыг судлав

Нийслэлийн тулгамдсан асуудал болох орчны хог хаягдал, нийтийн бие засах газар, цэцэрлэгт хүрээлэнгийн асуудлыг Өвөр Монголын Өөртөө Засах орон хэрхэн зөв шийдвэрлэсэн туршлагыг судалж, төрөлх хотынхоо хөгжилд хэрэгжүүлэх зорилгоор НБХБТГ-ын архитектор М.Нямбаяр, хаягийн цехийн ажилтан С.Вандандорж Хөх хотруу албан айлчлал хийгээд ирлээ. Тус аялалын үеэр Хөх хотын Засаг даргын Тамгын газарт зочилж Хөх хотын төлөвлөлт, барилгажилт, газар олголтын талаар туршлага судлан, авто зам дагуух орчны хог хаягдал, хог тээвэрлэх, преслэх, ус цэвэршүүлэх байгууламжийн ажиллагаатай танилцав. 2.8 сая хүн амтай Хөх хотын эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж дотоодын нийт бүтээгдэхүүн нь 186 тэрбумд хүрч нэг, хүнд ногдох хэмжээ нь 10 мянган юаньд хүрсэн байна. Хөх хотын иргэдийн дундаж орлого 25 мянган юаниас давсан үзүүлэлттэй байгаа бол тариачин, малчид нь 8700 юаний дундаж орлоготой гэнэ.

 


Хуудас 74-с 1

www.1joomla.ru